Friday, November 8, 2013

Иргэний оролцоотой төсөв-2014 санал асуулгад Иргэн Та саналаа өгнө үү.

Иргэний оролцоот хөгжлийг  шинэчлэлийн бодолгынхоо цөм болгохыг зорьж байгаа НИТХ-ын дарга Д Баттулга,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э Бат-Үүл нар Монгол улсын Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн 2014 оны төсвийн төслийг бүх иргэдээс санал авч,авсан саналынхаа дагуу эрэмбэлэн хороодын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн Нийслэлийн ИТХ-д оруулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийн саналыг авч байна.
Энэ нь төсвийн төслийг нийт иргэдийн оролцоотой боловсруулж байгаа анхны үйл явдал бөгөөд иргэн та идэвхтэй оролцож саналаа өгөх нь  иргэний оролцооны үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх,та өөрийнхөө ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулах боломж олгосон шинэчлэлийн нэг юм.
Иргэний оролцооны  нэг тал нь иргэн бүр ахуйдаа болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага байдаг бол нөгөө нь иргэн бүрээ мэдэж тэдний санал бодлыг сонсож шийдвэртээ тусган хэрэгжүүлдэг засаглал юм.
Нийслэлийн иргэн таны амьдран байгаа орчинг ая тухтай,аливаа үйлчилгээ хурдан шуурхай, чирэгдэл бэрхшээлгүй болгоход таны өгөх санал чухал нөлөөтэй байх болно.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭ  2014 ОНЫ ТӨСВИЙНХӨӨ ТӨСӨЛД САНАЛАА ӨГЧ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫНХОО ШИНЭ ГАРААГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ! ! !
Энд дарж саналаа өгнө үү. Иргэний оролцоотой төсөв-2014

1 comment:

  1. Vampires in the Enchanted Castle casino - FilmFileEurope
    Vampires in air jordan 18 retro men red online free shipping the Enchanted Castle Casino. Vampires in the Enchanted Castle Casino. Vampires 사설토토 출금 샤오미 in 텐벳먹튀 the Enchanted Castle Casino. Vampires air jordan 18 retro yellow suede good website in the replica air jordan 18 stockx Enchanted Castle Casino. Vampires in the Enchanted

    ReplyDelete